гэр

  1. хүний оршин суух орон, сууц; гэр орон; орон гэр хорш.; монгол гэр; эсгий гэр; илүү гэр; таван ханатай гэр; гэр бүл (гэрийн дотрох хүмүүс); гэр бүл болох (эр эм болох); гэр гэрлэх (а.гэргий авах; 2. гэр орноо сайн авч явах); гэр зуур (а. гэрийн хүмүүсийн дотор; б. гэрийн орчин тойрноос үл холдох); гэр зовох (хөрөнгө ядуурах); гэр ядуу (ядуу хоосон); гэр баян (чинээлэг);хар гэр (шорон гяндан); гэрээс гарах (хувраг болох); гэрээс гарсаны тэмдэг (ламын үнэмлэх бичиг); гэр бараа (гэр хөрөнгө); гэрийн буурь (а. гэр барих газар; б. гэр барьж байсан газар); улс гэр (улс үндэстэн); гэрийг засах (улс гэрийн түвшитгэн мандуулах); гэрийн үеийн бичмэл (гэрийн тэргүүлэгчийн удам уламжилалын тодорхойлолт); гэрийн мухар сахих (юм үзэж нүд тайлахгүй бөглүү битүү байх); гэрийн хүн (а. гэргий; б. байнга гэртээ байхаас өөр боломжгүй болсон хүн); гэрийн хэрэглэл (гэрийн дотор тавих хогшил); гэрийн эзэн (өрхийн тэргүүлэгч); гэрийн тэжээвэр амьтан (таван хошуу малаас бусад тэжээвэр амьтан); гэрийн мод (унь, хана, хаалга, тооно); гэрийн хоймор (гэрийн голомтоос хойших хэсэг); гэрийн хүмүүжил (эцэг эхийн сургамж); гэрийн даалгавар (хичээлийн гадуур гэртээ хийх ажил); гэрийн ариун цэвэр (гэр орондоо цэвэр цээрч байх шаардлага); гэр барих (а. гэр гэрлэх; б.өрх хөрөнгө тусгаарлах; в. гэр босгон байгуулах; г. даалуу зэрэг зарим тоглоомоор тоглоход хэн ахлах модтой нь дарж өөрийн болгох); ☆гэрийн уянгат мод ургамал (уянгат моднынэг зүйл); гэрийн хошоонгор ургамал (хошоонгорын нэг зүйл); гэрийн буга амьтан (нэг зүйл тэжээвэр том хулгана, мах иднэ); гэрийн тотиг амьтан (тотигийн нэг зүйл шувуу); гэрийн шувуу амьтан (тахиа);
  2. амьтны үр зулзага орших сав; хурганы гэр; тугалын гэр;
  3. юмны гадуурхи хальс бүрээс буюу агуулах сав; нүдний шилний гэр; хорхойн гэр; бууны гэр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-08-31 19:34:56
    • П.Оргил: 2015-04-13 00:28:19

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх