алдах
- барьж байсан юмыг осолдож унагаах; гартаа барьж явсан ташуураа алдав;
- барьж, торгож, тогтоож байсан юмыг чадалгүй сул болгох; уурга алдах;
- авч байлгаж байж чадахгүй болох; сууриа алдах; морио алдаж орхив;
- байвал зохих ямар нэг байдал үгүй болох; зүс алдах (өнгө зүс гутаж муудах); сойлго алдах (сойвол зохих хугацаанд хүрч эс чадах); өнгө алдах (жинхэнэ өнгө дүр нь үгүй болох); хүч алдах (чадал эрч муудах); хэмжээ алдах (буруу хэмжих);
- бие махбодын ялгадас цаг бусаар гарах; шээс алдах; чацга алдах; хөлс алдах (а. хөлс маш ихээр асгаран гарах; б. хөлс сэвж гэм эмгэг тохиох);
- байсан юм, үгүй болон завхрах; хулгайд алдах;
- худалдаа, үйлдвэр, түүнчлэн мөрийтэй наадах зэрэг ашиг ээрэх зүйл гарз хохирол болох; ашиг алдах; тоглоомд алдах; бэл алдах (худалдаа наймаанд хөрөнгө мөнгөө хохирох);
- ямар нэг учраас гэнэт гарах дуу аялгуу; дуу алдах (баярлах сочих зэрэгт гэнэт чанга дуугарах);
- шидэх, харвах, буудах зэрэгт үл онох; калибраар буудаад алдаж орхижээ;
- үл болох юмыг осолдон хийчих; буу алдах (осолдон буу дуугаргах); гал алдах (а. галыг хамгаалан чадахгүй гэнэт түймэр шатахад хүрэх; б. түлшээр тасарч галлаж чадахгүй болох); түймэр алдах (осолдож гал шатахад хүргэх, гарсан түймрийг унтрааж чадахгүй өрөвсхийх);
- эндэж буруудах, ташаарах; алдаа алдах;
- туслах үйл үгийн чанартай бөгөөд завдах, шахах барах, үйлдэх гэдэг утгыг хадгалана; уйлан алдах; барин алдах;
- бусад хэллэгт гарах нь:
- ам алдах (а. амаар зөвшөөрөх; ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог з ү й р; б. тангараглах);
- ажлаа алдах (үр ашиггүй ажил оролдох, дэмий цаг өнгөрүүлэх);
- аргаа алдах (хэрхэх аргаа олохгүй, ямар ч арга байхгүй, арга тасрах, гайхшаа барах);
- ая алдах (сэтгэлд зохисгүйдэж зан ааш хувирах);
- барьц алдах (итгэж түших газаргүй болох, барил алдах ч гэнэ);
- баримжаа алдах (баримталбал зохих зүйлээс зөрчих хазайх);
- гам алдах (биед тогтоосон дагавал зохих журмыг эс биелүүлэх);
- гол алдах (үйл ажилд баримталбал зохих баримжаа чиглэл алдах);
- дуулж алдах (байдаг чадлаараа дуулах);
- замбараа алдах (эх зах, эмх цэцгүй болох);
- ёс алдах (хэв журмаас гаж буруугаар явах);
- зүрх алдах (айж эмээн үл зориглох);
- инээд алдах (гэнэт инээх);
- мөр алдах (мөшгөх замгүй болох);
- нүд алдах (олон буюу их юмны бараанд тодорхой олж харахгүй болох);
- тоо алдах (тоолж баршгүй);
- өдөж алдах (зориуд зүгээр суулгахгүй оролдох);
- санаа алдах (шүүрс алдах);
- санамж алдах, сэрэмж алдах (бодож болгоомжлохгүй осолдох);
- шүүрс алдах (зовиних, гэмших мэтэд амьгалыг урт авах);
- тав алдах, тух алдах (тохигүй байх);
- томоо алдах (томоотой хүн томоогүй байдал гаргах);
- тэмцэж алдах (үйл ажилд хүчлэн мэрийж тэмцэх);
- уйлаг алдах (а. хайрлан харамсах; өөрөө өгчөөд хойноос нь уйлаг алдах юу байх вэ? б. царай алдах);
- уулга алдах (балэнчээр аашлах);
- ухаан алдах (а. ухаан балардан муужрах; б. юмыг үзэх сонирхох зэрэгт машид баярлах);
- амь алдах (амь бусних);
- үзэж алдах, үзэлцэж алдах (а. үйл ажилд мэрийн чармайх; б. хүчлэн маргаж тэмцэлхийлэх);
- хээгээ алдах (ичих зовохоо болих);
- царай алдах (а. өнгө зүс гутаж муудах; б. хяраг аминч зан байдал гаргах);
- цус алдах (цус гэнэт их гоожих);
- чанараа алдах (ямар нэгэн шалтгаанаар юмны яс чанар урдахь байдлаасаа доройтох);
- чиг алдах (зүй зарчим, гол шугамаас гажиж хазайх);
- эх захаа алдах (дээр дор, ах захын ялгаа ёсыг үл хайхрах);
- алийгаа алдах (яах ч учраа олохгүй болох);
- мөрий алдах (бооцоолж наадахад хожигдсон нь хожсондоо бооц өгөх);
- сахилга алдах (журамлан дагаж явбал зохих зүй зарчмаас зөрчиж буруудах);
- тамир алдах, тэнхээ алдах (хүчин чадал буурч доройтох);
- нойр алдах (унтаж үл чадах);
- мэдээ алдах (мэдрэл нь үгүй болох);
- итгэл алдах (найдсан хүсэл үл бүтэх, итгэмжгүй болох);
- цаг алдах (а. ажиллах цагийг гарздах; б. үйл ажлын зохистой үеийг үргүй өнгөрүүлэх);
- хөл алдах (а. усанд хөл газар хүрэхгүй болох; б. худалдаа наймаа хийхдээ хөрөнгөө хохирч сүйрэх; в. их буюу олон юмны дотор орж аль учраа олохгүй болох; г. жагсаж хөл нийлүүлэн явахад хөлөө сольж гишгэх);
- үг алдах (бусдад хожим гэмшилтэй өө сэвтэй үг санамсаргүй хэлчих);
- үйлт нэрийн ирээдүй цагийн төлөвт үгтэй хоршиж захирах хүсэхийн төлөвөөр үл тоомсорлох санаа илэрхийлнэ; ном үзэхээ алд; гүйхээ алд; алдаж онох (сайн муу ээлжлэх).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх