долоо, долоон
- тооны нэр, зургаа дээр нэгийг нэмэх нь; хоёр долоо хоног; долоон долоо дөчин ес болно
- долооны өдөр; арван нэгдүгээр сарын долооны өдөр баяр хийнэ;
долоон өвгөн, долоон бурхан з у р х а й (умардад орших долоон их од); долоо хоног (долоон өдөр шөнөтэй тэнцүү хоног тооллын нэгж);
долоон гараг (хэд хэдэн янзаар нэрлэж тоолдог:
а. Адьяа, Сумьяа, Ангараг, Буд, Бархасбадь, Сугарь, Саньчир;
б. Ням, Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба;
в. Наран одон, Саран одон, Гал одон, Усан одон, Модон одон, Алтан одон, Шороо одон;
г. Наран, Саран, Улаан нүдэн, Үлэмж, Гадсан, Цолмон, Ховдог эмгэн)
долоон голтой (зовлонд маш тэсвэртэй, зовлон их даадаг; тэр чинь долоон голтой амьтан);
долоон ходоодтой (хэтэрхий ховдог); долоон уулын цаагуур, дов шороон доогуур (холын хол, далдын далд, бүү үзэгд); доройтохын долоон хамсаа (доройтохын шалтгаан олшрох); долоо дордож, найм сэхэх (ямагт муу байхгүй).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх