гал

  1. шатаж байгаа бодисоос гарсан халуун, дөл;
    • гал ноцоох, гал асаах (шатах юманд гал авалцуулах;
  • гал авалцах (галын дөл шатах юманд хүрч асах);

  • гал алдах(а. түймэр асахад хүрүүлэх;б. түлшээр тасрах);

  • гал түлэх(а. гал асаах; б. гал шатах юм хийж хөгжөөхөд хүрүүлэх);

  • гал гарах(а. алст гал үзэгдэх; алст гал гарч байна, айл байгаа юм байна; б. түймэр гарах; ойд гал гарч гэнэ);

  • гал гаргах (галыг үүдэн бий болгох; тамхи татмаар байна, гал гаргаач);

  • гал унтрах (гал мөхөх);

  • гал хөгжөөх (галыг гүнээ бадруулах); гал улалзах(галын холоос үзэгдэх);

  • гал дурвагнах(гал хөгжин шатах);

  • гал дүрвэлзэх(гал хэтэрхий дурвагнах);

  • гал дүрэлзэх (дурвагнах);

  • гал цохих(хэт цохиж гал гаргах);

  • гал цогших(галын дөл барагдах);

  • гал сүүмэлзэх(галын дөл тод биш болох үзэгдэх);

  • галын оч(галаас үсрэн гарсан жижиг цог);

  • галын нөл(галын дөл);

  • галын илч(галын халуун);

  • гал манах(галын цогийг үнсээр булж унтраахгүй байлгах);

  • түүдэг гал(шөнө хээр түлсэн гал);

  • гал хөс х о р ш; гал хөсөө сэргийл! гал хөсөө мэдэж бай!;

  • гал усны гашуун зовлон (олон зүйлийн хүнд дарлагдал);

  • гал цог(ширүүн зан авиртай; гал цог шиг хүн);

  • гал тахих хуучирсан(галд архи, тос, үнэртэн зэрэг гал хөгжөөх юм өргөх ёс);

  • галд тэсвэртэй(авсаар халж, шатахгүй юм);

  • гал команд(галын аюулаас сэргийлэн хамгаалах газар);

  • гал сөнөөгүүр(галын аюулыг сөнөөх хэрэгсэл);

  • гал хамгаалагч (цахилгаан осол аюулаас сэргийлэх хэрэгсэл);

  • нүдний гал(нүдний хараа);

  • гал шил(нарны гэрлийн тусгалд тохиолдуулан гал ноцоох буюу юм өсгөн томруулдаг шил);

  • гал цэцгий(нүдний хар цэцгийн дундах гялбалзам гэгээнийг, хүүхэн цэцгий ч гэнэ);

  • гал тогоо(а. халуун тогоо; б. хоол унд хийх газар);

  • гал тогооны газар(хоол унд бэлтгэх тусгай газар);

  • гал улаан(хурц улаан өнгө);

  • гал голомт(эцэг өвгийн үеэс улиран уламжилсан гэр оромж);

  • гал буриа(бялхдас);

  • гал нээх(дайсны зүг зэрэг буудах);

  • галын наадам(цаасан буугаар буудах);

  • галын аюул(галд автах аюул);

  1. аялах зэрэгт нэг оронд хамт нийлж явах; нэг гал аянчин; галын ах(аяны нэг галын тэргүүлэгч);

  2. бялт; буугийн гал; сумын гал;

  3. Энэтхэгийн эртний гүн ухааны ёсны дөрвөн махбодийн дотоод халуун;

  4. гал од (Ангараг гараг);

  5. сарны зурхайн ёсны таван махбодийн хоёрдугаар;

  6. бичиг сударт гурвын тоог <<гал>> гэсэн нь бий.

alt text

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Amodo: 2009-08-28 12:50:14
    • П.Оргил: 2015-04-13 00:29:11

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх