Шинээр нэмэгдсэн үгс

самбаачлуулах

самбаачлахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27938

самбаачлах

бусдын чөлөө завгүй, эзгүй байхад, юмыг эдлэх, ашиглах; чөлөө зав олж үйлдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27935

самбаатай

завдаатай, сэхээтэй; самбаатай тулдаа шаварт ойчсонгүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27933

сэмрэх

торго бөс зэрэг юм элж ширхэг алдран цуврах; дээлийн хормой сэмэрчив; сэмэрч урагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27931

самбаалах

самбаа гаргах, самбаачлах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27930

самбаагүй

сэхээгүй, завдаагүй золбоо муутай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27928

самбаа

завдаа, сэхээ; тэр хооронд самбаа алдсангүй; чөлөө, зав, завдалд нэг самбаандаа өрөөнд нь оров; самбаа олох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27926

самарчин

самар түүгч хүмүүс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27924

самарч

самарч бялзуухай а м ь т а н ар нуруу этгээд хар, хамар урт, самар иддэг нэгэн зүйл жижигхэн шувуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27922