Шинээр нэмэгдсэн үгс

холхидох

өлдөх, сулдах, чанга биш, сул байх, уужимдах; холхидоод сугарч ойчих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29468

холхивч

алив машины бул эргэн холхих тулгуур; холхивчийн завод; үрлэн холхивч (алив машины эргэн холхих булын тулгуурт суулгасан үрэл).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29467

холхи ii

суларсан, сулдсан, сул болсон, уужим; хадсан хадаас нь холхи болжээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29466

холхи i

холын, алсын; холхи ууланд харагдах цас.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29458

холхгор

цөлхгөр, цондгор; холхгор гэдэс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29448

түшиг

түшвэл болох газар, юм; түшиг тулгуур х о р ш; түшиг муутай; түшиг сайтай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29447

холхгонох

холхгор юмны үргэлжлэн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29445

холтчуулах

холтчихын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29444

холтчих

байн байн холтлох, нэгэнт холтрон унах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29443