Шинээр нэмэгдсэн үгс

хавагнах

хавантай болох, хаван суух; хавж оёсон юм энд тэндээ үрчийх, тумбан болох; дээлийн дотор нь татаад өнгө нь хавагнаж орхижээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2559

хааяагүй

газар сайгүй, энд тэндгүй, газар бүхнээ, газар бүр; мал хааяагүй сайн таргалжээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2554

хаацайлах

өмгөөлөх, хамгаалах, өмөөрөх, хаах, халхлах; нөхрөө хаацайлах; танил талаа хаацайлах; салхи хаацайлах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2548

хаахас

хаахас хаахас хийх хаахгар юмны байн байн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2542

хаахалзуулах

хаахалзахын үйлдүүлэх хэв; цээжээ хаахалзуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2541

хаахайх

хаахгар болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2539

хаанаас ii

яалаа гэж гэсэн татгалзсан эсэргүүцэж хэлэх аялга; хаанаас даа! би яалаа гэж чамайг тэгж муу хэлэх юм билээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2529

өргөтөх

улмаар өргөн болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2526

өргөтгөх

өргөн дэлгэр болгох; зам өргөтгөх; өргөтгөсөн бүгд хурал; эмнэлгийн салбарыг өргөтгөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2524