Шинээр нэмэгдсэн үгс

хэгзрэх

юмны өнгөн этгээд дарагдах шүргэгдэх мэтээр холтрох, зулгарах, шалбарах; дээл хэгзрэх; ширээний будаг хэгзрэх; гарын арьс хэгзрэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2943

хэгзлэх

хэгзрэхэд хүрүүлэх, хэгзрүүлэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2941

хэгзлүүлэх

хэгзлэхийн үйлдүүлэх хэв

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2940

хэгзийх

хэгзгэр зан байдал гаргах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2939

хэгжүүрхэх

хэгжүүн ааль ааш гаргах; чи мөчөөрхөн хэгжүүрхэх хэрэггүй

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2936

хэгжүүн

зөв бурууг ялгахгүй, хэдэр хөшүүн байдалаар зөрчих, гүжүүрхэх буюу үл тоомсорлох ааль авир; хэдэр хэгжүүн, хөшүүн хэгжүүн х о р ш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2934

хэгжих

юмыг нарийвчлан нэгжиж эрэх; завхсан мал эрж уул хад хэгжих; юм хум эрж авдар сав хэгжих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2933

хэгдгэр

хүний сээр нуруу бөгтийж цээжин бие хагдгар болсон нь; хүний ахиад байдалтайгий нь

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2932

хэвэх

зарим амьтан идсэн өвс хоолоо гулгин гаргаж дахин зажлах; хонь хэвэх; тэмээ хэвэх; үхэр хэвэх идэх; идэх хэвэх х о р ш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/2930