Шинээр нэмэгдсэн үгс

хуйсчуур

муухай ааш зантай; хуйсчуур хүний аюул даа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7126

хуйсрах

муухай зан гаргах, хуйсгар болох; тэнгэр хуйсрах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7123

хуйсганах

хуйсалзах, аягүй ааш байдал гаргах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7120

хуйсалзах

хүний ундууцан муухай аашлах; хоёр ааш нь хөдөлжээ, хуйсалзаад байна; 2. салхи шороо үймцэж тэнгэрийн байдал аягүй муухай болох; тэнгэр хуйсалзах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7118

хуймаг

гурилыг шингэн зуурч буцламгай тосонд хайран болгож хийдэг нэгэн зүйл идээ; хуймаг хайрах; хуймаг хийх; хуймаг идэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7115

хуйлруулах

хуйлрахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7109

өрмөг

нэгэн зүйл бүдүүн бараа; өрмөг банз; өрмөг таар; өрмөг шуудай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7108

хуйлрах

атирах, эвхрэх; цаас хуйлрах; даавуу хуйлрах; 2. бөөгнөрөх, ханарах; тоос хуйлрах; хонь мал хуйларч зогсох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7107

өрлүүлэх

өрлөхийн үйлдүүлэх хэв; өрлөгдөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7106