Шинээр нэмэгдсэн үгс

хөөтэй

хөө бүхий юм; хөөтэй тогоо; хөөтэй гөлөг шиг (үзэмж байдал муухай юм); хөөтэй гайтай (уршиг нөлөө ихтэй); хөөтэй хэрэг (уршиг нөлөө ихтэй үйл явдал).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9888

хөөтөх

хөө тогтох, хөөтэй болох; гэр хөөтөхөөс болгоомжил!

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9883

хөөстэй

хөөс бүхий юм; хөөстэй ус; хөөстэй ундаа (шингэлэн исгэж хөөсрүүлсэн хоормог).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9881

магадлах

юмны үнэн ташааг хянаж тодорхойлох; магадлан хянах; үнэн худлыг магадлах; зөв бурууг магадлах; тодорхой тогтоох, илрүүлэх, мэдэх; өнцгийг магадлах...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9879

хөөстөх

хөөстэй болох, хөөс тогтох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9878

тожин

тожгор; хүүхэд тожин тожин алхалж байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9877

хөөсрүүлэх

хөөсрөхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9875

хөөсрөх

хөөс тогтох, хөөс гарах; сүү хөөсрөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9874

хөөсөрхүү

хөөсөрхөг; хөөс мэт байдалтай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9871