Шинээр нэмэгдсэн үгс

мажийх

үхэх, нөгчих; манай муу эргүү хурга мажийжээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10346

онгичих

байн байн онгилох; авдраа онгичих (авдар дотроо их л эрэх); олныг онгилох; зэрлэг гахай хоншоороороо газрыг онгичин сэндийчиж орхисон байв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10344

жилийдэх

юманд жилий түрхэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10338

мадлуулах

мадлахын үйлдүүлэх хэв; мадлагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10336

онгирох ii

онгилох сэндлэхэд ховхрон сэндийрэх; хялбар онгирох хөрстэй газар; урагдах, навтрах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10335

онгирох i

онгироо, хөөргөн, сагсуу зан гаргах; биеэ тоож онгирох; хэтэрхий онгирох хэрэггүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10330

жилийгээч

жилийгч

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10328

онгироотох

онгирох, хөөрөх, сагсуурах, онгироо зан гаргах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10326

мадлах

шатраар тоглож мад хийх; бусдыг үгээр мохоон давж мад тавих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/10325