Шинээр нэмэгдсэн үгс

зохимжгүй

тохиромжгүй, нийлэмжгүй, таарамжгүй; над зохимжгүй санагдана.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17370

зохилтой

зохистой, тохиромжтой, нийц нийлэмжтэй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17368

зохилдох

юмны нийлэлцэх нэгдэх буюу тохирох, бололцох; санаа сэтгэл зохилдох; ажил явдал зохилдох; огт зохилдохгүй хэрэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17366

зохидхон

нилээд зохид, аятайхан таарсан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17364

зостой

зос бүхий; зос тэмдэгтэй; нурууныхаа дээр зостой хонийг барьж аваарай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17362

зосдох

юмыг зосоор будах буюу тэмдэг тавих; унийн мод зосдох; хонины нуруу зосдож тэмдэглэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17360

зорчуулах

зорчихын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17358

зорчих

бага хүүхдийн сая хөлд орж алхан төсөөлөх; хүн амьтны ийш тийш явах; явах зорчих хорш

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17357

зорчигч

зорчин явагч, жуулчлагч; онгоцоор зорчигч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/17356