Шинээр нэмэгдсэн үгс

санамжлах

санаа бодол үүсгэх, сануулах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30832

санчир

Бямба гараг, үзэсгэлэнт од ч гэдэг

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30815

санчиг

эмэгтэйчүүдийн үсний гөрлөөнд ороогүй үлдээсэн сул буюу богино үс: санчиг тавих (санчгаа ургуулах).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30813

санхрах

яарч тэвдсэн учир замдаа тохиолдсон юмыг огт үзэхгүй өнгөрөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30810

санхайх

толгойн үсийг арчлахгүй сагсайлгах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30809

сануулга

санамж болгон хэлсэн үг; сануулга болгож хэлэв; сануулга авах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30807

сануулах

санахын үйлдүүлэх хэв; 2, бусдын осол бурууг дурдан хэлж өгөх; энэ удаа чиний бурууг сануулж өгье.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30806

сануулагч

сануулах үйл гүйцэтгэгч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30805

сантиметр

метрийг зуу хуваасны нэгтэй тэнцэх уртын хэмжээ; сантиметрийн шугам; хоёр метр наян сантиметр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30804