Шинээр нэмэгдсэн үгс

хэдрэгдэх

арьс нэхийг хэдрэгээр татаж харах, элдэх; нэхий хэдрэгдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20701

хэдмэн

лийр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20697

хэддүгээр

дэс тооны нэрийг асуух төлөөний үг; хэддүгээр сард? хэддүгээр дэвтэр? хэддүгээр зэрэг?

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20694

хорсох ii

сэтгэлд тэчьядах буюу харамсах санаа төрөх; нүд хорсох (хэтэрхий зэвүү хүрсэн юмаа үзэх харахад нэн их зэвүү хүрэх болох).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20611

тохойрох

тохой болох; тохойрч урсах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20590

тохойлох

тохойгоор хэмжих; шагаачид модоо зоож газраа тохойлж байв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20586

тохойлдох

тохойгоор тулах; ширээ тохойлдож суув.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20579

тохируулах

тохирохын үйлдүүлэх хэв, нийцүүлэх, тааруулах, зохицуулах, тэнцүүлэх; сэтгэлд нь тохируулах; биед нь тохируулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20571

тохирох

нийцэх, таарах, зохицох, тэнцэх; даргын тушаалд тохирно; наймаа тохирох; сэтгэл тохирох; хэлэлцээ тохирох; багшид тохирох хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20568