Шинээр нэмэгдсэн үгс

толиурхан

тааруухан, барагтайхан, муухан; чанараар толиухан эд; бие нь толиурхан л байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12478

толхиулах

толхихын үйлдүүлэх хэв, талхиулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12484

толхи

ухаан мохдог, мунхаг; маш толхи хүн шүү.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12482

толхилцох

хүний хоорондоо маргацалдан тэмцэлхийлэх; үг толхилцох

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12483

толиур

барагтай, муу дорой, тааруу; толиур биетэй хүн; толиур эд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12477

толти

илд хутганы ишид өмсгөсөн төмөрлөгийн зүйл; хутганы толти; хүн амьтаны зүрхний угийн бүдүүн судас бүхий хэсэг; зүрхний толти.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12481

толигонох

толигор юмны хөдлөх буюу харагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12465

толио

өнгө жавхаа; толио сайтай; толио муухантай; толийж харагдах газар; нурууны толио дагуулж маажаарай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12475

толигонуулах

толигонохын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12466