Шинээр нэмэгдсэн үгс

эвлүүр ii

бусадтай зохицож найрамдахдаа хялбархан, эвлэг, эвцхэн ч гэдэг; эвлүүр хүн; эвлүүр зантай хүүхэд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18170

эвлүүр i

эд барааг нэхэхэд утсан ширхгийг суурийн толгойд бооход ташаалж тавьсан иш; эвлүүр мoд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18169

эвдчүүлэх

эвдчихийн үйлдүүлэх хэв, эвдчихэд хүрүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18129

эвдчих

байн байн эвдэх, олныг эвдэх, олон хэсэг болгож эвдэх, эвдлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18128

эвлэлдүүлэх

эвлэлдэхийн үйлдүүлэх хэв, эвлэлдэхэд хүрүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18180

шүүр i

юмыг нарийлах, ялгах хэрэгсэл, шанаган шүүр; шүүр хувин; тосны шүүр; шүүрээр шүүх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18050

шүүрдэх ii

юмны дотроос эрж сурвалжлах, олох; хонь мал шүүрдэх; ном шүүрдэх; шүүрдэж эрэх; загас шүүрдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18069

шүүр ii

үс ноос зэргийг самнах сэмлэх шүд бүхий хэрэгсэл; сам шүүр х о р ш.; гэзэгний шүүр; шүүрээр шүүрдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18051

заарцаг ii

амьтны үлэмж олноор бөөгнөрөн цугларсан нь; ялаа батганын заарцаг; хорхой шавьжийн заарцаг; театрын үүдэнд хүн гэдэг заарцаг харагдана.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18091