Шинээр нэмэгдсэн үгс

хад ii

ургамал 1. исгэлэн амтлаг, хар хүрэн жимсгэнэтэй бут мөн жимсгэнэ нь; 2. жимсгэнийн шүүсээр нимгэн царцаан эвхэж хийх зүйл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22395

улбаруулах

улбарахын үйлдүүлах хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22354

ужидлуулах

ужидлахын үйлдүүлах хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22377

улгүй 1.

ул байхгүй; улгүй түрий байна; ш и л ж с э н сууригүй, суурь муутай, хөнгөн, хийсвэр, хуумгай; улгүй хөдөлж болохгүй; улгүй хэрэг бүү үйлд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22357

улбагар

яс чанар муу, улцгар, сиймхий; улбагар торго; улбагар амттай хоол; тэнхэл тамир дорой, сул; улбагар биетэй хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22334

улиг

яршиг, азад; улиг домог болсон зүйл; улиг болох (байн байн хэлж азад болох); 2. уршиг, будлиан; улигт торох, улигт чирэгдэх (хэрэгт чирэгдэх).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22369

уйгур

Турк аймгийн нүүдэлчин улсын нэр; Уйгур үсэг; Уйгурын соёл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22383

ужид ii

садар самуун.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22374

уй

үхэгсдийн хойноос гашуудах эмгэнэл; уй гашуу х о р ш.; уй хийх (уйн ёслол хийх); уй тайлах (уй хийхийг болих).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/22380