Шинээр нэмэгдсэн үгс

ханцуй

дээл хувцасны гарт өмсөх хэсэг; өргөн ханцуйтай дээл; мухар ханцуйтай /нудрагагүй/; ханцуй сажих /гар хаялах/; ханцуй өөш /загас агнах нэг зүйл тор/.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25688

сийрүүлгэх

сийрүүлэхэд хүрүүлэх,

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25685

ханхигар

янхир, янхигар, данхигар, том.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25679

сиймхийдүүлэх

сиймхийдэхийн үйлдүүлэх хэв, сиймхийгий нь тааруулан үйлдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25677

ханхганах

ханхгар юмны үргэлжлэн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25675

сиймхий

нягт барилдсан биш, онгорхой, завсар заагтай, нүх сүвтэй; сиймхий даавуу; юмны хоорондын завсар, зайдуу газар; махны хоорондох сиймхий; хавирганы...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25674

ханхгар

хэвийн жишээнээс өргөн, том, янхигар, ханхар; ханхгар цээж; ханхгар ат.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25673

ханхар

ханхгар, том; ханхар цээжтэй бөх; ханхар гэр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25672

сиймгэр

нягт өтгөн биш, сийрэг; маш нимгэн; сиймгэр даавуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/25662