Шинээр нэмэгдсэн үгс

улиглах

улиг болох, дахин давтан ярвиглан хэлэх, шаардах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29529

тэсвэр

хатуужил, хүлцэл, хүлцэнгүй, тэвчээр; зүдрэх цагт тэсвэр хэрэгтэй; тэсвэр муутай амьтан; тэсвэрээ алдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29528

тэс iv

ургамал уулын тагаар ургадаг, гэргүүлэгч цэцгийн язгуурын нэгэн зүйл мод, жимсгэнийг авч хэрэглэнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29527

тэс iii

дангинатал, сүрхий, бүр; тэс хөлдөх; тэс хөлдүү.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29526

тэс ii

булга, мулт, бүлт; нүд тэс цохих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29525

тэс i

эрс, шал, огт, бүр; тэс буруу; тэс зөрүү; тэс өөр (огт ондоо).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29524

тэрэм ii

гэрийн хана.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29522

тэрэм i

ургамал хээр ургадаг нэг зүйд өвсөрхөг ургамал. үнэр анхилам сайхан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29521

тэрэгч

тэрэг үйлдэх хүн; 2. тэрэг хөтлөх хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/29520