Шинээр нэмэгдсэн үгс

сандрах

бачимдах, тэвдэх; яаран сандран гарч гүйв; хүндэт зочдыг ирэхийг гэнэт сонсоод ихэд сандрав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/30781

дуу ii

доо, хутга сэлэм зэргийн ишний үзүүрт углах төмөр; жадны дуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/13723

нойрмоглуулах

нойрмоглохын үйлдүүлэх хэв, нойрмог болгох

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31365

мушгилуулах

мушгилахын үйлдүүлэх хэв

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31357

мушгиа

мушгиж бөөгнүүлсэн юм; нэг мушгиа нугас; мушгиа утас; мушгиж хийсэн юм; ачаатай түлээг мушгиагаар татав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31353

мухар

аливаа юмны онцлог, ир, үзүүийг мохоон мухлайдсан мөлүү; мухар хутга; мухар толгой (а. соруулгүй гаанс; б. гэзэггүй толгой); мухар ханцуйтай дээл ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31349

мушаах

сайшаахтай эсэргүүцэлдсэн утга; мууд үзэх, мууд тооцох, үл ойшоох, үл тоомсорлох, буруушаах; архи уугаад согтуурахыг ихэд муушаана.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31348

нойр ii

амьтны гэдэсний хажуугаар наалдаж байдаг булчирхай мэт гонзгой юм.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/9083

сөхөөлгөх

сөхөөхийн үйлдүүлэх хэв

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/31323