Шинээр нэмэгдсэн үгс

гэдэс гүзээгээ чирэх

жирэмсэн болох, жишээ нь: “Амидралын зах амсаж чадалгүй гэдэс гүзээгээ чирчих бий гэж айх юм гээд ам хамхилгүй урсгаж гарлаа.” (Ж.Дашзэгвэ, “Хилэнц...

Ирээдүй http://toli.query.mn/w/31769

баян ходоод

хамгийн сүүлийн, уралдааны хамгийн сүүлд ирэхийг ийн хошигнон хэлнэ. Жишээ нь: “Адуучин Борын навсаан улаан баян ходоод болсон доо.” (Г.Дамба, “Наа...

Ирээдүй http://toli.query.mn/w/31768

барван

бэлхүүс, хэвлийн тус газар, жишээ нь: “Тэр бүү хэл Тангадыг тэврэхэд өнөөх цагаан хүүхэн нуруу хотойсхийн барвангаараа түлхэсхийж аяглаж эрхлэх нь...

Д.Пүрэвдорж, "Нарны жавар" http://toli.query.mn/w/31767

хонгонд хэлэх

зодох, зодож нүдэх, гар хүрэх, алганы амт үзүүлэх “Аав намайг заримдаа айраг бүлэхгүй залхуурхаар чи хонгондоо хэлүүлэхээс нааш үг дуулахгүй ни дээ...

Д.Батбаяр "Аавыг эзгүй шөнө" http://toli.query.mn/w/31763

сэрс

торгоны эртний Монгол нэр[1] http://twitter.com/#!/shbaatar/status/20724501914320897

Ш.Баатар http://toli.query.mn/w/31765

сэтгэл өнчрөх

сэтгэл санаа эзгүйрэх, уйтгарлах, “Аав, ээж мини болсон нутаг даа. Хайрханы нөмрөөс холдох гэхлээр сэтгэл өнчрөх юм шиг санагдаад болдоггүй юм. Өгө...

Б.Ганбат, "Мөсөн чихэр" http://toli.query.mn/w/31764

шушмаа

шүо шүмаа буюу юу гэнэ ээ хэмээх хятад үгийн дуудлага сунжирч шушмаа гэдэг үг болжээ. "Одоогийн хэл хэлтлээчид түүний дэргэд ёстой шушмаанууд." Д.П...

Д.Пүрэвдорж: "Улаан зүүд" http://toli.query.mn/w/31762

хулгай нүд

нууцаар, сэмээр, сэмхэн, “Бид хоёр айраг ууж суухдаа түүний хөдөлгөөн бүрийг аяганыхаа ирмэг дээгүүр хулгайн нүдээр дагуулан харж суулаа.” Б.Догмид...

Ирээдүй http://toli.query.mn/w/31761

чавцах

гацах, дутагдах, “Цэдэн өглөө оройн саам, балга айргаа ганзагалж яваад хэдэн янчаан олж ирдэг тул тэднийх идэх уухаар чавцахгүй.”, Д.Пүрэвдорж, “На...

Ирээдүй http://toli.query.mn/w/31760