Шинээр нэмэгдсэн үгс

агаа

ураг төрлийн доторхи нас ах эрэгтэй хүнийг хүндэтгэн, нэрийг цээрлэж ийнхүү дуудна; урьдын цагт эхнэр хүнийг хүндэтгэн ийнхүү дуудаж байсан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/308

агдага

агдага агдага хийх агдагар юмны үргэлжлэн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/307

аг iv

цагаан; аг цагаан сахалтай (үлгэр).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/306

аг iii

цэцэг өвчний туурснаас хувилж эдгэрээгүй үлдсэн уг; цэцэгтсэнээс үлдсэн аг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/304

аг ii

аг чиг чимээ аниргүй байдал, аг чиг болох (сураг чимээгүй болох).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/303

аг i

чанга барим, давчуу, явцуу; зодог нь аг барьчихсан байв; наалдан хатах мэтээр авцалдан барилдах; аг барилдан хөлдөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/301

агаруу

том модон хувин, хавчиг; агаруу дүүрэн айраг; усны агаруу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/300

авьсан

ахын эхнэр, дүүгийн эхнэрийн авьсан болно; авьсан ажин (ах дүү хоёрын эхнэр харилцан бие биесийг ийнхүү дуудна).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/285

ага

з у р х а й Нумны оддын нэгэн од.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/292