Шинээр нэмэгдсэн үгс

агшрага i

у р г а м а л өндөр иштэй, том навчтай, саглагар цэцэгтэй, бүдүүн үндэстэй, нуга, хээр бут, ойд ургах агдаганын төрлийн олон наст өвс, хор ихтэй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/625

өвдөглөх

юмыг өвдгөөр дара, нухах; өвдөглөж байгаад дарж гэнэ; 2. өвдөгт тулгаж татах; өвдөглөн нугалах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/624

алгалаг

алгалаг жимс у р г а м а л хос алд илүү өндөр модонд ургадаг алга шиг том жимс, амт сайхан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/623

өвдөглөгдөх

өвдөглөхийн үйлдэгдэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/622

алгадуулах

алгадахын үйлдүүлэх хэв; би чамайг ээжид алгадуулна шүү; алгадагдах; хүүхэд алгадуулаад уйлав; бусдад үгээр давагдах; аман дундуураа алгадуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/621

шав iv

шав хийсэн гавшгай, гялалзуур; шав хийсэн хүн; аливаа юмыг магтах зэрэгт хэрэглэх үг; шав хийсэн эмээл байна даа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/620

шав iii

шав шар маш шар өнгө; шав шар үстэй хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/619

агшлага

монгол бичгийн чанга үгэнд холбон орсон "га" дэвсгэр; агшмал агшсан нь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/618

агших

богино болох, атирах, авчих, агчих; агшиж сунах; шингэн нойтон биш, эврүүн болох; нойтон хөрс эврэн агшив; з ү й р л э с э н тархай бутархай биш,...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/617