Шинээр нэмэгдсэн үгс

агшрах

агшуун болох; маш мохож ундаасах; шингэн юмны царцаж өтгөрөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/716

азуй

у р г а м а л хамар амны тамхинд хольж татах нэг зүйл өвс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/711

азтай

золтой, завшаантай, хийморьтой.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/710

азрагаших

амьтны азрагын шинж байдал үзүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/709

азрагасах

гүү азрага хүсэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/708

азрагалуулах

азрагалахын үйлдүүлэх хэв; азрагалагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/707

азрагалах

азрага гүү хураах; бусдыг хэтэрхий эзэрхэн ноёлох; том юмны бие агдлах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/706

азрагалагдах

азрагалын үйлдэгдэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/705

азрагадах

хана, нум зэргийг азрага багажаар засаж залах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/704