Шинээр нэмэгдсэн үгс

аймшигтай

зэвүүцмээр, аймаар; аймшигтай чанга дуугарлаа; аймшигтай нохой.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/760

аймшиггүй

айх эмээх юмгүй; аймшиггүй газар; эмээх, зэвүүцэх, айхыг үл мэдэх; аймшиггүй зоригт Д.Сүхбаатар.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/758

нятлуулах

нятлахын үйлдүүлэх хэв, нядлуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/774

аймшиг

аливаа айвал зохих зүйл; аймшигт сүртэй; аюул хөнөөл, гамшиг зовлон учруулах юм; аймшигт ширүүн бороо; аймшигт салхи.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/757

ярвиг

яршиг, төвөг, бэрхшээл; ярвиг ихтэй ажил, ярвиг бага.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/756

ярвалзах

яравгар юмны ярвас ярвас хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/755

ярвалдах

ярвалзах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/754

ярвайх

яравгар болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/753

аймхай

эмээх, сочих, сүрдэх, халирах хялбар; аймхай хүүхэд; ☆ аймхай мөгөөрс(өвчүүний доод үзүүрийн мөгөөрс).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/752