Шинээр нэмэгдсэн үгс

арцалдаа

зөрөлдөө, маргалдаа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1142

адуу

1.битүү туурайтны нэрийтгэл нэр; 2. морь, гүү, азрага, унагаар бүрэлдсэн сүрэг; адуун сүрэг; нэгдлийн адуу; адуу манах; адууны хүн; адуу мал хорш. ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1141

арц

ургамал: агарын намын мөнх ногоон шилмүүст модруу, шилмүүс нь зүү шиг шовх, анхилуун үнэрт жимсгэнэтэй, эмэнд ордог, зарим газар архи нэрэхэд хэрэг...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1140

адтай

1.авхаалжтай, цовоо сэргэлэн; адтай хүүхэд 2. шургуу; адтай шаардах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1139

архич, ин

архинд маш дуртай, ямагт ууж согтуурах хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1138

адсага

туранхилан үхсэн үхэр адууны шир буюу тугал бярууны арьс; дэвсгэр болгон хэрэглэх үхэр малын хатсан шир арьс; зүйрлэсэн муухай ааш; ааш гэж адсага

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1137

архирах

араатан амьтны бүдүүн дуугаар хүрхрэн ярдаглах; нохой архирч байна; арслан архирах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1136

адруутах

өө сэв ихтэй, бартаатай болох

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1135

адруу

өө сэв ихтэй; адруу будруу (түвшин бус энд тэндгүй булцууртсан)

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/1131