Шинээр нэмэгдсэн үгс

я

Я үсэг, Я авиа; - Я-гийн төрлийн үсгүүд (Я, Ё, Е, Ю энэ дөрөв).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15132

харгах

аман ярианд харангадахын нэг хэлбэр ч хэлний хөгжлийн явцад Аргах ч болж хувирсан байх магадлалтай. Уулзалдахыг харгалдах ч гэнэ @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32019

аргалах

Аливаа бэрхшээлтэй зүйлийг өөрт ашигтай төлөвт оруулах Mорь аргамжихыг хэлдэг нутгийн аялга @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32018

додомдох

Хэмхэрч муудсан, хуучирч доройтсон юмсыг бага сага оролдлогоор засч сэлбэхийг нэг үгээр ийн хэлдэг. @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32015

гувших

тугал намар тийшээ бядалтай болоод ирэхээрээ эхийнхээ бэр дэлэнг ховх сорон, шунаг хөхөхийг хэлдэгсэн. Төрөө гувшигчид ичиг ичиг:) @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32013

жадгадах

зазгадах -г хар

@altai_s http://toli.query.mn/w/32011

зазгадах

унаж яваа морио амыг нь таталгүй жолоогоо сул тавьсхийгээд, хар хурдаар нь давхиулах. Зарим газар жадгадах ч гэнэ @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32010

аванхайлах

эх үр дуу дуугаа танингуут ээнэгшин нялхарч, улам ихээр цангинуулан майлалдах бусдыг өдөөн турхирах @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32009

довхрох

Идэж ууж дууссаны хойно хуруу гараа нэг бүрчлэн сорж долоох @altai_s

@altai_s http://toli.query.mn/w/32008