Шинээр нэмэгдсэн үгс

баримт

гэрч, бат болох юм, үнэмлэх тэмдэг; баримттай хэрэг; хэргийн баримт; эд мөрийн баримт; хойч өдөр баримт болгох; үнэмшүүлэх бичиг, хуудас, гаргах х...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4374

баримжаалуулах

баримжаалахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4373

баримжаалах

тоймлох, барагцаалах, баримжаагаар дүрслэх; жин байхгүй учраас баримжаалж авав; өндөр уулыг баримжаалан явлаа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4372

баримжаа

хир багцаа, тойм; газрын баримжаагаар олж ирэв; нэг өртөөний баримжааны газар; төөрч баримжаагаа алдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4371

барималч

баримлын урлалд мэрэгжсэн хүн; уран барималч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4370

баримал

юмны дүрс хэлбэрийг сийлэх, цутгах, барих зэргээр үйлдэн бүтээх нэг зүйл урлаг; уран баримал.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4369

барилуулах

барилахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4367

барилдуулах

барилдахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4366

барилдлага

учрал тохиол; зурхайн ёсны од гаригын тохиол; бат холбоо; ах дүүгийн барилдлага.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/4365