Шинээр нэмэгдсэн үгс

бүрнээ

дуусган, цөм, цугаар, бүгд; даалгасан ажлыг бүрнээ дуусган буцаж ирэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7220

бүрнавас

з у р х а й сарны зурхайн ёсны хорин найман одны нэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7219

бүрмөсөн

бүр, бүрэн, нэгмөсөн; бүрмөсөн өгөх; тамхийг бүрмөсөн хаяв; бүрмөсөн хотын хүн болжээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7218

бүрлээч

бүрлэгч; бүрэлгэгч, сүйтгэгч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7216

бүрлэх

сүйдэх, үрэгдэх; амь бүрлэх; хөрөнгө бүрлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7215

бүрлэгч

талийгаач, гэнэтийн ослоор нас барагсдыг цээрлэн нэрлэх нэр; сүйдэгч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7214

бүрий i

нар шингэж арайхан харанхуй болоогүй үе; үдшийн бүрий болов, харуй бүрийгээр бүрий баруй х о р ш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7212

бүржих

бүрэлдэх; цус бүржих (нөжрөх); бүрэх, хучих; жимс бүржих (жимсийг чихэр амтлаг зүйлээр бүрэх).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7211

бүрдэх

бүрэн болох; ирвэл зохих төлөөлөгчид бүрдэж ирээгүй байна; мэдээ бүрдэж гүйцэв; хэргийн учир бүрдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/7210