Шинээр нэмэгдсэн үгс

бөмбөх

цэвэр чадамгай явах, хөдлөх; саарал морь бөмбөж явна; хүүхэд бөмбөрөн бөмбөж гүйв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8178

луйл

ургамал үхсэн газар ургадаг нэг зүйл ургамал; хашааны луйл хадах; луйл зулгаах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8177

бөмбөс

бөмбөс бөмбөс хийх бөмбөгөр юмны байн байна хөдлөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8176

бөмбөрцөг

диаметрээр нь эргүүлэхэд гарах геометрийн дүрс; тийм хэлбэртэй юм; агаарын бөмбөрцөг; газрын бөмбөрцөг (газар нэрт гариг); бөмбөрцгийн зүүн хагас...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8175

гарангатах

бага насны адуунд гаранга шүд ургах; 2. морь луусын хамрын нүхний гадаад ирмэгт мөгөөрс ургах; үүнийг гүентэх ч гэнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8194

эрдэм

сургуулиар сурч боловсорсон, дадлага хичээлээр мэрэгжин сурсан мэдлэгийн цогц; эрдэм боловсрол, эрдэм мэрэгжил, эрдэм мэдлэг хорш.; эрдэм шинжилгэ...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8174

бөмбөрөх

юмны өнхрөх, явах, хөдлөх; бөмбөг газрын уруу бөмбөрөв; нялбас бөмбөрөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8173

ганхалзах

олноор ганхах буюу байн байн ганхах; архи уусан хүн гудамжинд ганхалзаж байв; туг далбаа салхиндаа намилзан ганхалзаж харагдана.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8170

бяшалгах

шингэн юмыг маш удаан буцалгаж хорхог болгох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8169