Шинээр нэмэгдсэн үгс

гуулин

гуулиар хийсэн; гуулин хөгжим; гуулин шанага.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8810

бөнжилзөх

бөнжгөр юмны бөнжис бөнжис хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8809

гуулах

зураг хөргийг гуу жаазад хийх; албан бичгийн товч утга зэргийг бичгийн тусгай нүүр дээр учир бүртгэн тэмдэглэх; бичиг гуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8805

бөнжийх

бөнжгөр болох, бөнжийж харагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8801

цэц

юмны онч; цэц булаалдах; цэц харвах; цэц хэлэлцэх; буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь; бууны цэц үзэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8800

бөнжигнүүр

шүр, оюу, шил мэтээр хийсэн бөнжигнөн унжих чимгийн зүйл; бөнжигнүүртэй ээмэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8796

говирхог

говийн байдалтай; говирхог газар.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8795

гуужих

амьтны хуучин үс арьс өд зэрэг нь зулгаран унах; хонь гуужих; тахиа гуужих; могой гуужих; арьс гуужих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8794

ялзмаграх

ялзмаг болох

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/8792