Шинээр нэмэгдсэн үгс

нялуулах

нялахын үйлдүүлэх хэв; нялгадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12654

дээрэнгүй

доромжлох зантай, дээрэлхэг, дарлангуй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12649

дээрэмчин

дээрэмч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12648

дээрэмч

дээрэм хийдэг хүн.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12647

чугуулах

чуулах, цуглаж зөвлөн хэлэлцэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12646

чөчүү

хэвцэг, зөрүүд; чөчүү зан; унжуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12645

чөчих

хэвцэглэн зөрчих, зөрүүд зан гаргах; миний өмнөөс ярдаглан чөчих хэрэггүй; чөчүү, унжуу болох; чөчүү хормойтой дээл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12644

чөчилзөх

чөчгөр юмны чөчис чөчис хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12635

чөчийх

чөргөр болох, чөрийх; хүн амьтны гар хөл, модны гишүү мөчир зэргийн салаалан гарсан юмны хөндлөн тийш гозойх, чөрийх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/12633