Шинээр нэмэгдсэн үгс

чулуурхуу

чулуурхаг; чулуу мэт.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14651

ерөндөг

үйл хэргийн бадралыг номготгон чадагч зонхилох юм; өвчний ерөндөг эм; мунхгийн ерөндөг эрдэм.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14549

ердүгээр

дэс дараалсан тооны ерд тохиолдсон нь; ердүгээр зүйл; ердүгээр суудал.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14548

ердөө

угтаа, ер нь; ердөө болдоггүй хэрэг; энгийндээ; ердөө сул сууж болохгүй; бий, бүхий; би ердөө арван хоньтой; миний ном ёрдөө гурав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14547

ерд

ер; ердийн юм; ердийн зан; ердийн үзэгдэл; ердийн хөсөг (зүтгэх хүчинд хэрэглэгдэх мал адгуус); ердийн тээвэр (ердийн хөсгөөр тээх тээвэр).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14546

ергөх

ергөө явдлаар явах; ергөж явбал ядрагаа багатай бөгөөд газар хороохдоо сайн байдаг; ширүүхэн ергөхгүй бол газар хорохгүй нь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14544

ергөө

морины шогших хатирах хоёрын дунд ширүүвтэрхэн явах явдал; ергөө сайтай морь; ергөөгөөр явах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14543

хирлүүлэх

хирлэхийн үйлдүүлэх хэв; хирлэгдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14538

хувилгах ii

өөр болгох; царайгаа хувилгах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14537