Шинээр нэмэгдсэн үгс

дүүжмэг

үл хөдлөх цэгээс дүүжлэгдэн унжиж ганхан хөдөлдөг юм; цагны дүүжмэг; чигийн дүүжмэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14740

дүүжлэх

өлгөх, зүүх, унжуулан тогтоох; хадааснаас дүүжлэх; дэнлүү дүүжлэх; модноос дүүжлэх; дүүжлэн алах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14739

яйвгар

амьтны эрүү урт, урагшаа түрэнгий нь; яйвгар эрүүтэй; яйжгар; яйвгар араг; яйвгар гэр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14738

дүүжлэгдэх

дүүжлэхийн үйлдэгдэх хэв; ш и л ж с э н маш гачигдан цухалдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14737

дүүжлүүр

юм дүүжлэх хэрэгсэл; дүүжлүүр мод.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14736

дүүжлүүлэх

дүүжлэхийн үйлдүүлэх хэв; дүүжлэгдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14735

яйвгануулах

яйвганахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14734

яйвганах

яйвгар юмны яйвга яйвга хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14733

дүүжин ii

дүүжин даажин дүүжигнэн наадахад өгүүлэх аялга.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/14732