Шинээр нэмэгдсэн үгс

дэлдэх i

цохих, дэлсэх, жанчих; хэнгэрэг дэлдэх; төмөр дэлдэх; модоор дэлдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15098

эвэртэй

эвэр бүхий юм; эрээн л юм байна бар л юм байлгүй, эвэртэй л юм байна бух л байлгүй (оньсого).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15097

эвэрт

эвэр бий; эвэрт цох амьтан (дээд эрүүндээ эвэр мэт туршуултай нэгэн зүйл цох).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15096

дэлдэн

зарим юмны хэвийн хэмжээнээс дэлбэгэр том; дэлдэн чих; туулай шиг дэлдэн чихтэй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15095

дэлдэлзэх

дэлдгэр юмыг дэлдэс дэлдэс хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15094

дэлдэлзүүлэх

дэлдэлзэхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15093

дэлдэгнэх

хүний зуйгуурлан ялгам ааш авир гаргах, долдгонох ч гэнэ; дэлдгэр юмыг дэлдэг дэлдэг хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15092

дэнслэх i

дэнсээр хэмжих; алт дэнслэх; эм дэнслэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15091

дэнслэгдэх

дэнслэх II-ын үйлдэгдэх хэв, доргигдох, донслогдох; сэтгэл дэнслэх, тогтворгүй үймчих; сэтгэл дэнслэгдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15090