Шинээр нэмэгдсэн үгс

дээгүүр

дээд этгээд, өндөрт; дээгүүр нисэх; дээгүүр өнгийх дээд зэрэгт; дээгүүр тушаалтай; дээгүүр зантай; дээгүүр санаа өнгөн талаар; мөсөн дээгүүр гулга...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15473

дээг

барсыг хатгах жаданд хүлээслэсэн хөндлөн мод

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15467

дээвэрлэх

дээвэр хийх, дээвэртэй болгох; төмрөөр дээвэрлэх; модоор дээвэрлэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15463

дээвэрлүүлэх

дээвэрлэхийн үйлдүүлэх хэв

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15462

дээвэр

юмны дээд этгээд, түүнийг өнгөлж бүрхсэн юм; гэрийн дээвэр; байшингийн дээвэр; төмөр дээвэр; модон дээвэр; ваар дээвэр

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15461

дэцдэх

дэцээр өнгөлөх, гагнах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15460

дэц

өнгө цагаан, чанар маш хөнгөн нэгэн зүйл төмөрлөг, сав суулга хийнэ, хөнгөн цагаан ч гэдэг

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15459

дэхүүрдэх

дэхүүрээр дэвэлхийлэх, дэвүүрдэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15453

дэхүүр

шувууны өдөөр хийсэн шороо тоос гүвэх арилгах зүйл; тоосны дэхүүр; өдөн дэхүүр;

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/15451