Шинээр нэмэгдсэн үгс

жардам

цагийн хэмийн нэр, нэгэн инчидлийг арав хуваасны нэг буюу нэгэн нарийн хувь, секундийг арав хуваасны нэгтэй тэнцэнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16208

далдах

дал орчноос барих; далдаж аваад гуядав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16206

жард

х у у ч и р с а н шилдэг цэрэг, шадар цэрэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16205

жаргуулах

жаргах I, II-ын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16204

жаргах ii

зарим юмны шингэх, унтрах; нар жаргах; зул жаргах; хүндэтгэвэл зохих хүний унтах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16202

далдируулах

далдирахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16229

онь i

бяцхан ац, салаа, хоног, юмны ирмэг дээгүүр гаргасан сэтэрхий; онь гаргах; сумны онь; онь им (малын чихэнд ац гаргасан тэмдэг); уулын хярын сэт...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16201

жаргах i

бие сэтгэл амгалан, аливаа үйлс эеэр нийлэлцэн байх; зовуур зүдүүргүйгээр аятай байх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16200

жаргалтай

жаргал бүхий; жартгай хүний нүд улаан, жаргалтай эхнэрийн хацар улаан (аман зохиолоос).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/16197