Шинээр нэмэгдсэн үгс

дөнө, дөнөн

дөрвөн настай эр үхэр, тэмээ; дөнөн үхэр; дөнөн тэмээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18225

дөнж, дөнжин

дөрвөн настай эм үхэр, тэмээ; дөнжин үнээ; дөнжин тэмээ; дөнжин дөнжин тэмээнээс, дөрвөн атга шорооноос (ардын аман зохиол).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18223

шамарга

шуургалан орсон нойтон цас; шуурга шамарга х о р ш.; цасан шамарга хаялж байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18222

шам

: шам хийх амьтны ямар нэгэн идэх уух юмнаас хождохгүй, дутахгүйг шоодворлон өгүүлэхэд хэрэглэх үг; шар нохой шам хийхээс хождохгүй з ү й р.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18220

дөндөс

дөндөс дөндөс хийх дөндгөр юмны байн байн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18217

дөндөлзүүлэх

дөндөлзөхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18215

шальдардах

хэтэрхий шальдар болох, томоогүйдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18214

дөндөлзөх

дөндгөр юмны дөндөс дөндөс хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18213

дөндөгнүүлэх

дөндөгнөхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18211