Шинээр нэмэгдсэн үгс

шавшуурдах

арьс шир зэрэгт тогтсон тоосыг шавшуураар цохиж арилгах, саваадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18842

дэрвэх

юмны дэвэгнэх, дэрвэлзэх; хүүхэд дэгж дэрвэх; шувуу далавчаа дэрвэх; дээвэр цаваг салхинд дэрвэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18848

дэрвэлхийлэх

байн байн дэрвэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18846

дэрвэлзэх

дэрэвгэр юмны байн байн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18845

дэрвэлзүүлэх

дэрвэлзэхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18844

шавшуурдуулах

шавшуурдахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18843

дэрвэгэр

юмны ам амсар цалгай дэлгүү; дэрвэгэр амсартай аяга; дэрвэгэр амтай ваар; эрвэгэр; эрэвгэр дэрэвгэр х о р ш; дэргэр, далбагар; дэрвэгэр малгай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18841

шавшуур

шавшдаг юм; саваа, торлог, шавшрага ч гэнэ

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18840

шавшуулах

шавшихын үйлдүүлэх хэв; шавшигдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/18839