Шинээр нэмэгдсэн үгс

шарлуулах i

шарлах I-ийн үйлдүүлэх хэв, шар болгох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20782

шарлах ii

хүн амьтны зовж зүдрэх, тарчлах; хувьсгалын өмнө амьдрах гэж мөн ч шарлаж явлаа би.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20781

шатамхай

шатахдаа маш хялбар, хялбар шатдаг, шатамтгай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20829

харгүй

Номхон дөлгөөн, амарлингуй сэтгэлтэй; харгүй номхон морь; хардаж жөтөөрхөх, сэжиглэх санаа байхгүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20780

шарлах i

шар болох; мод шарлах; өвс шарлах; үүр шарлах, гэрээ шарлах (үүр тэмдгэрч шар гэгээ гарах); шар өвчин хүрэх; шарлах өвчнийг анагаах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20779

шарлаах

шарлахад хүрүүлэх, шарлуулах; тарчилган зовоох, зүдэргэх, шаралгах ч гэдэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20778

шарилж

у р г а м а л нийлмэл цэцгийн язгуурын нэг төрлийн ургамлын ерөнхий нэр, төрөл зүйл олон, морин шарилж, хонин шарилж; цагаан шарилж; бор шарилж; ө...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20777

шарил

хүндэтгэвэл зохих хүний хүүр; шарил хайлах (шатаах); шарил бүтээх (шарилы нь засч хэвийн байдалд хатаах).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20776

шарзан

хярзан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/20775