Шинээр нэмэгдсэн үгс

тугалгадах

тугалгаар гагнах, битүүлэх, тугалгаар зайлах; тогоо тугалгадах; хувин тугалгадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28733

тугаархан

саяхан

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28729

троллейбус

зам төмөргүй явах цахилгаан тэрэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28724

трест

ажил төрлөөрөө төстэй, ганц удирдлага бүхий хэд хэдэн албан газрын нэгдэл; барилгын трест; трестийн захиргаа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28723

трапец

хоёр тал нь зэргэд, хоёр тал нь зэргэд биш дөрвөн өнцөгт.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28722

трамвай

хот дотор явах цахилгаан тэрэг; трамвайн зам (трамвай явах төмөр зам)

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28721

тракторч

тракторын жолооч; нэгдлийн тракторч.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28719

тракторжуулах

тракторжихын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28718

тракторжих

трактортай болох, трактораар хангагадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/28717