Шинээр нэмэгдсэн үгс

чичлүүлэх

чичлэхийн үйлдүүлэх хэв; чичлэгдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24866

чичих

юмны үзүүрээр хатгах, шаах; хутгаар чичих; шороор чичих; гадуурхан үзэх; та намайг ямагт нүд чичиж байхын хэрэг юү билээ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24865

чичирхлэх

даарч жихүүцэх, өвдөж доройтсоноос болж бие дагжин хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24864

чичирхийлэх

хилэгнэснээс буюу өвчин хийгээд нас хөгширсөн зэргээс гар хөл, бие догдлон хөдлөх, салгалах, салганах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24863

чичигнэх

байн байн баахан хөдлөх, салганах, салгалах; өвдөг чичигнэх; үг хэлэхэд түгдчин тулгарч сандрах; хэл чичигнэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24862

чичигдэх

чичихийн үйлдэгдэх хэв, бусдад гадуурхагдан түлхэгдэх ба дарлагдах, доромжлогдох; нүд чичигдэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24860

чихэх

сав суулгад юм хумыг хүчдэн багтааж хийх, шахцан багтаж орох; шуудайд ноос чихэх; байшин гэрт хүн амьтан чихэх; ямар нэгэн үйл хэргийг бусдан тул...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24859

чичүүлэх

чичихийн үйлдүүлэх хэв; чичигдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24873

чихэрхэг

чих ихтэй, том чихтэй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/24858