Шинээр нэмэгдсэн үгс

өрөх ii

барилдахаар бэлдэж зогсох; үзүүрийн хоёр бөх дэвэн гарч ирээд шавж шавж өрөн зогсов.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26683

өрөх i

жигдлэн жагсаах, эгнүүлэх, зэрэгцүүлэн тавих; шатар өрөх; шагаа өрөх; сур өрөх; үсэг өрөх; тоглоом өрөх; туйпуу өрөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26682

өрөөстэй

өрж жагсаан тавьсан нь; өрөөстэй цэцэг; ширээ дээр аяга өрөөстэй байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26681

өрөөсөн

хос холбоо байх юмны нэг; өрөөсөн эвэр; өрөөсөн гутал; өрөөсөн нүдээ аних; өрөөсөн тийшээ гэлжийх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26680

өрүүлэх

өрөхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26706

өрөөслүүлэх

өрөөслөхийн үйлдүүлэх хэв, өрөөсөөн болгуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26679

өрөөслөх

өрөөсөн болгох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26678

өрөөсдүүлэх

өрөөсдөхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26677

өрөөсдөх

өрөөсөн болох, хосгүйдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/26676