Шинээр нэмэгдсэн үгс

цорд

а м ь т а н мөрөн голд орших нэгэн зүйл загас, нүд улаан, ам том.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27237

цорголох

цоргоор дамжуулан асгах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27236

цорго

сав суулга зэрэг юмны цутган гарахад зориулсан сүв бүхий газар; бүрхээрийн цорго; данхны цорго; усны цорго.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27235

цоргих

улайтгасан төмрөөр юмыг түлж нүхлэх; ш и л ж с э н юмны халуун илч уур юманд хүрч халааж цоноох; цайны уур гар өөд цоргих; нарны илч тусч цоргих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27234

цоргиулах

цоргихын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27233

цоргиул

улайтгаж юмыг цоргин цоолж нүхлэх төмөрлөг хэрэгсэл; цоргиул төмөр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27232

цоргилох

байн байн цоргих; гал утаа оргилох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27231

цорволзуулах

цорволзохын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27230

цорволзох

хүн амьтны хушуу байн байн цорвойх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27229