Шинээр нэмэгдсэн үгс

цохио i

онцгойлон тогтсон өндөр хад; хадан цохио; улаан цохио.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27264

цохимог

шанз махыг бөөрөнхийлөн хайрч болгосон нэг зүйл хоол; цохимог идэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27263

цохилуулах

цохилохын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27262

цохилт

цохих үйлийн нэр; цохилт өгөхөд бэлхэн байх хэрэгтэй; цагийн цохилт сайн байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27261

цохилох

юмыг байн байн цохих ба олныг цохих дэлдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27260

цохигдох

цохихын үйлдэгдэх хэв; дийлдэх, давагдах, ялагдах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27259

цохдуулах

цохдохын үйлдүүлэх хэв; цохдогдох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27258

цохдогдох

цохдохын үйлдэгдэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27257

цохдох

цох дээр няслах, цох авах ч гэдэг; даалуу хөзөр зэргээр наадахад гарын зөвөөр өрсөн хожих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/27256