Сонирхолтой үгс

баасгүй

ямар нэг ажил нь дутуу дулимгүй дахилтгүй хийдэг зантай; тэр гуайн хийсэн ажилд баасгүй гэж итгэж болно.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3345

бааруу

буцамгай, буцамхай, итгэшгүй; сааруу хөөрүү; бааруу сааруу; хөөрүү бааруу х о р ш.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3323

баарах

сулрах, саарах, осолдох; буу баарах (авалцан дугарахгүй болох); буцах, няцах; хэлснээ баарах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3320

бааз iii

найз; тэр миний бааз мөн; аян жингийн хүмүүсийн гал нэгдэж явагчдын хөсгийн цуваа; бааз хөөх (ачаа хөсгийн хойно сэргийлэн явах хүн).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3292

бааз ii

багц, боодол; нэг бааз гоймон; нэг бааз шүдэнз.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3289

бааз i

жирийн, дунд зэргийн, муухан; бааз морь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3287

баагуур

нэгэн зүйл идээ, исгэсэн шингэн гурилыг цоргоор гоожуулан жижиг бөөнөөр тасалж тосонд чанаж хийнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3286

баа ii

торгууль зэмлэл; найраас зөвшөөрөлгүй гарч одсоны баа.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3275

баавар ii

минж, халиуны зэхий муухан арьс; баавар минж; баавар халиу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://toli.query.mn/w/3280