бодол, сэтгэж буй зүйл; санаа нэгт хорш.; миний санаа бол: урьдаар барилгын нэг хэсгийг барья; санаагаа хэлэх; санаа муутай (муухай санаа агууламтгай; санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна з ү й р); муу санаатай (хорон муухай санаа сэтгэлтэй; муу санаа бие отно); хар санаа (хөнөөлт муу санаа сэтгэл; хар санаа хор, хатуу сэтгэл жад); цагаан санаа (сайн сайхан сэтгэл); сайн санаатай (хар хоргүй, сайхан сэтгэлтэй); санаа сайтай (хар хоргүй, сайхан сэтгэлтэй); хорон санаа, хорт санаа (хорлол хөнөөл бүхий муу санаа; хорон санаа агуулах; хорт санаа өвөрлөх); санаа амрах (сэтгэл тайвшрах); санаа эргэх (урвах, няцах); санаанд орох (гэнэт санах); санаанд орохгүй (ажрахгүй, тоохгүй); санаа авах, санаа сэрэх (ямар нэгэн юмнаас сэдэвлэж шинэ санаа төрөх); санаа орох, санаа төрөх (шинэ санаа бодол сэрэгдэн орох); үнэн санаа (чухам бодол, ёстой бодол, үнэн эрмэлзэл); гол санаа (гол агуулга); санаа буцах (бодол зорилтоо буцах, эргэх шантрах, няцах); санаа сэдэх, санаа үүсгэх (эхэлж санал онолоо гаргах); санаанд хүрэх, санаандаа хүрэх (бодсон санасан нь бүтэж биелэх); санаа тэжээх (хүний сэтгэлд нийцүүлэн урамшуулах); санаа тавих (анхаарал тавих; санаа тавьж анхаарах хэрэгтэй); санаа өртөм (явдал хэтрүү, уур ихтэй); санаагаар унах (бодож санасаар гутрах); санаагаараа зохиох (дураараа зохиох); санаа муу бол заяа муу, самсаа муу бол хамар муу з ү й р; сайн хүн санаагаа, сайвар морь жороогоороо з ү й р; санаа алдах (шүүрс алдах).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх