заваан

  1. хоол хүнсний тос нүмжиггүй буву амт шимт муутай; заваан хоол; заваан будаа; 2. хүн амьтны дэндүү болхи бүдүүлэг буюу будлиу байдалтай; заваан ажиллагаатай хүн; заваан хөдөлж байна; 3. жигшмээр, зэвүүцмээр байдалтай; заваан хүн; заваан айл; заваан үг (шимгүй буву ичгүүртэй бүдүүлэг яриа); заваан ажил (бүтэл муутай, урагш муутай ажил); заваан дургана ургамал (навч нь ялма модны навчтай адил болоод баахан нимгэн, цэцэгтэй нэг зүйл мод); заваан өлөн ургамал (үет цагаан хулс бүхий хотгор газарт хольцолдон ургах нэг зүйл өвс)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж. Билгүүн: 2009-08-27 15:58:09
    • Ж. Билгүүн: 2009-09-07 11:54:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх