хумс(ан)

амьтны хөл гарын хуруу, тавгийн өмнөх үзүүр дахь эвэрлэг зүйл; хуруу хумс хорш; гарын хумс; шувууны хумс; хумсны будаг (хумс будах, өнгөлөх зүйл); хумсын чинээ, хумсын чинээ маш бага гэж чамласнаа илэрхийлэхэд хэрэглэнэ; хумсын чинээ хүүхэд; хумсын чинээ талхны хэлтэрхий; хумсынхан (хумсын чинээн, жижигхэн, ийм хумсынхан чинээ юмаар юу хийх вэ?); хумсан будаг цэцэг ургамал (нэг наст өвслөг ургамал, цэцэрлэг болон өрөө тасалгаанд тарьж болно); эмгэн хумс амьтан (хэвэл хөлт, зөөлөн биетний ангид багтах амьтан, төрөл зүйл олон)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • T.Chuluunceceg@query.mn: 2009-08-27 14:59:23

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх