гадуур хувцасны бэлхүүс, бүсэлхийгээр ороож, бэхлэх уях урт нэхмэлийн зүйл буюу сур; бүсээ чангалах; суран бүс; бүсэндээ хавчуулах;
дэлхийн бөмбөрцгийн хоёр уртрагийн хоорондох хэсэг газар; дэлхийг уртрагаар 24 бүс буюу зурвас болгон хуваана;
дэлхийн бөмбөрцгийн өргөргүүдийн хоорондох цаг уурын ямар нэг зохих зурвас болох хэсэг газар; халуун бүс; сэрүүн бүс;
домен зуухны хэсгийн нэр; хайлуулах бүс; нүүрстөрөгчөөр халаах бүс;
☆ аврах бүс (усанд живсэн хүний биенд усан дээр тогтооход зориулсан илчүү цагариг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх